ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
- Нүүрс боловсруулах үйлдвэрийн урьдчилсан болон нарийвчилсан техник эдийн засгийн үнэлгээ, зураг төсөл
- Төслийн бизнес төлөвлөгөө, технологийн болон тоног төхөөрөмжийн сонголт, худалдан авалт
- Зах зээлийн судалгаа
Манай хамт олон өөрсдийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн нүүрс боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулж, төслийн шаардлагын дагуу төслийн менежментийг явуулан төслийг хэрэгжүүлэх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх, туршилт тохируулга хийх, улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр гүйцэтгэнэ. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу бүх төрлийн акт бүрдүүлж, техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Бид тухайн уурхайн ордын давуу тал, нүүрсний шинж чанар, нөөц дээр үндэслэж, нүүрсийг ашиглах хувилбаруудын харьцуулсан судалгааг зах зээлийн боломжтой уялдуулан судалж, танд бодитой бизнесийн шийдвэрийг гаргахад тусална. Мөн үйлдвэрийн барилгын зураг, тоног төхөөрөмжийн суурийн зураг, дулаан, халаалтын зураг төсөл хийж гүйцэтгэхээс гадна гадаад компаниудын хийж гүйцэтгэсэн барилгын зураг төслийг Монгол улсын зураг стандартад нийцүүлэн өөрчилж батлуулах ажлыг хийж гүйцэтгэдэг.
БИДНИЙ ТУРШЛАГА
Бидний амжилттай гүйцэтгэсэн төслүүд:
- 2005 онд Нүүрсний хийн цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулж, төслийг Эрчим хүчний төвтэй хамтарч хэрэгжүүлсэн.
- 2007, 2008 онд Шарын Гол Энерго, Хулдын нүүрс ХХК-ийн Утаагүй түлшний үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан.
- 2008 онд Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд захиалгаар Сэргээгдэх эрчим хүчний стандарт боловсруулах ба нүүрс угаах технологийн харьцуулсан судалгаа хийсэн.
- 2009 онд Шивээ-Овоогийн уурхайд Хүрэн нүүрс хатаах үйлдвэр, урт конвейерын төслийн ТЭЗҮ боловсруулсан.
- 2009 онд МАК ХХК-д жилд 75,000 тонн хүчин чадалтай Хагас коксын үйлдвэр барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
- 2011 онд АНУ-ын КБР, БНХАУ-ыг Вухааны Институттэй хамтран Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулав.
- 2011 онд Саусгоби сэндс ХХКомпанийн 9.6 сая тонн/жилийн хүчин чадалтай нүүрс бэлтгэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, барилгын иж бүрэн төслийг орчуулж, Монгол улсын зураг төслийн стандартад нийцүүлэн Улсын экспертизээр баталгаажуулсан.
- 2013 онд Автрали, АНУ-ын Аусенко-Таггарт компаниудтай хамтран Эрдэнэс Таван Толгой компанийн коксжих нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж болон нарийвчилсан судалгаа хийсэн.
- 2013 онд Багануурын уурхайн жилд 1 сая тонны хүчин чадалтай нүүрсийг угаан баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан.
- 2015 онд сайн чанарын коксжих нүүрсийг угаан баяжуулах хамгийн сүүлийн үеийн технологи эзэмшдэг БНХАУ-ын Таншан Гуохуа Технологи компанитай хамтран Таван Толгой ХКомпанийн коксжих нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан.
БИДНИЙ ЧАДАМЖ
Таны бизнесийн санаа ашигтай, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө чинь бодитой гэдгийг нотлох техник эдийн засгийн үндэслэл танд маш чухал юм. Сайн боловсруулсан бизнес төлөвлөгөө нь бизнесын амжилтын гол түлхүүр юм гэдэгт бид итгэдэг. Бид БНХАУ, Герман улсын итгэмжлэгдсэн лабораторид түүхий эдийн шинж чанарыг шинжлүүлэн, үйлдвэрлэлийн туршилт явуулж, найдвартай бодит мэдээлэл ашиглан ТЭЗҮ боловсруулна. Мөн төрөл бүрийн бүтээгдэхүүний Монгол улсын зах зээлийн судалгааг анхдагч болон хоёрдогч мэдээлэл дээр үндэслэн явуулна.
Манай компани нь дараах оюуны өмчийн патентуудыг эзэмшдэг.
- Нүүрсний хийн цахилгаан станц
- Нүүрснээс нийлмэл хий үйлдвэрлэх
- Цахилгаан дулааны үйлдвэрлэл хосолсон утаагүй түлшний үйлдвэр
- Дотоод шаталтын хөдөлгүүрийг нүүрсний нийлмэл хийгээр ажиллуулах нь
- Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх
- Хосолсон ажиллагаатай цахилгаан станц