ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрчим хүч

alt text

Манай компани эрчим хүчний дараах чиглэлээр үүсэн байгуулагдсан цагаасаа хойш амжилттай ажиллаж байгаа бөгөөд таны техникийн шаардлагын дагуу олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, баталгаатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ба захиалагчийн хүсэлтийн дагуу угсарч, суурилуулж өгнө.

  • Эрчим хүч үйлдвэрлэл
  • Эрчим хүчний дамжуулалт, түгээлт
  • Эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт
  • Цахилгаан экскаваторын угсралт, системийн тохируулга
  • Нарны эрчим хүч
  • Салхины эх үүсвэр

БИДНИЙ ТУРШЛАГА

  • 2000 – 2002 онд Монгол улсын Эрчим хүч, Уул уурхайн салбарын бүх тосон таслуурыг вакуум таслуураар сольж нийлүүлэн, угсарч суурилуулсан.
  • 2002 онд Багануур, Шивээ Овоогийн уурхайн хөгжүүлэх төслийн хүрээнд 110/6kV дэд станц, түлшний сав, нүүрс бэлтгэх төхөөрөмжүүдийн цахилгаан тоноглолын угсралт, суурилуулалт.
  • 2005 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 100 кВтц хүчин чадалтай Салхин цахилгаан станцын угсралтын гол гүйцэтгэгчээр ажилласан.
  • 2006 онд Тосон-Алт ХХК-ийн захиалгаар өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам ба 35/6,3 кВт-ын дэд станц барьж байгуулсан.
  • 2009 онд Эрдэнэтийн Уурын турбин генераторын 6,3 кВт-ын хувиарлах байгууламжийн угсралт, туршилт, тохируулгын ажил хийж гүйцэтгэсэн.

БИДНИЙ ЧАДАМЖ

Бид таны шаардлагатай цахилгаан ба механик тоног төхөөрөмжийг БНХАУ, ОХУ, Япон, Герман, Австрали, АНУ-ын улсын болон хувийн хэвшлийн үйлдвэрүүдээс захиалж нийлүүлж өгнө. Бид олон жилийн турш хамтран ажилласан найдвартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлдэг түншүүдтэй бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Манай компани нь дараах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдтэй.

  • 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай шугам хоолой, ЦТП-ны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 40.0 кгх/см²-аас доош даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх №383/12 дугаарын тусгай зөвшөөрөлтэй.

УУЛ УУРХАЙ

alt text

2012 оны 9 сараас эхлэн Гранд Повер Майнинг ХХК нь Баруун ноён уулын нүүрсний уурхайн төсөл дээр хөрс хуулалт, нүүрс олборлолт, инженерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг уг төслийн эзэмшигч Терра Энержи компанитай байгуулан 5 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баруун ноён уул төсөл эхэлсэнээс хойш манай хамт олон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дэлхийн жишигт нийцүүлэн байгаль орчин, хүнд хамгийн бага сөрөг нөлөөлөлтэй технологийн дэвшлийг ашиглан ажиллаж байна.

Гранд Повер Майнинг компаний 80 гаруй ажилчид Баруун ноён уурхайн төслийн гүйцэтгэлд оролцон ажиллаж байгаа. Үүнд: Уулын инженер, Уулын маркшейдер, Уурхайн хүнд машин механизмын сургагч, Уулын мастер, Аюулгүй ажиллагааны зохицуулагч, Байгаль орчны ажилтан, Хүний нөөцийн ажилтан, Техникийн операторууд, Уурхайн туслах ажилтанууд зэрэг бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

Манай хамт олны бүрэлдэхүүнд барууны болон үндэсний уул уурхайн томоохон компаниудад 5-10 жил ажилласан туршилгатай тодорхой бүтээн байгуулалтуудад хувь нэмэрээ оруулж явсан мэргэжилтэнгүүд нэг баг болон ажиллаж байна.

БАРИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ

alt text
  • Үйлдвэрийн болон иргэний барилга угсралт
  • Барилгын дотор болон гадна шугам сүлжээний угсралт
  • Газар доорхи гарц, тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүрээстэй барилга байгууламжийн ажил
  • Авто зам, замын байгууламжийг барих засварлах
  • Угсармал барилгын материалын үйлдвэрлэл

БИДНИЙ ТУРШЛАГА

Манай зураг төсөл, барилга угсралтын инженер техникийн хамт олон Монгол улсад нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн төслийг боловсруулж, барьж байгуулсан арвин туршлагатай бөгөөд үйлдвэрийн төсөл боловсруулахаас эхлээд барьж байгуулах, ашиглалтанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үйлчилгээг үзүүлдэг.

  • 2005 онд Нүүрсний хийн цахилгаан станцыг УБ хотод болон Увс амйгийн Бөхмөрөн сумд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьж байгуулсан.
  • 2008 онд Шарын Гол Энерго ХХК-ийн Утаагүй түлшний үйлдвэрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2009 онд Шивээ-Овоогийн уурхайд Хүрэн нүүрс хатаах үйлдвэр, 2 км урт конвейерын байгууламжийн үйлдвэрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2012 онд Саусгоби Сэнд ХХК-ийн Овоот Толгойн нүүрсний уурхайд 9.6 сая тн/жил хүчин чадалтай Нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.
  • 2014 онд Угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьж байгуулсан.
  • 2015 онд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12-р хорооны нутаг дэвсгэрт Европ стандартын 3-н давхар 119 айлын “Гранд Виллаж” Таун Хаус хотхоныг барьж байгуулж байна.

БИДНИЙ ЧАДАМЖ

Манай компани дараахь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх чадвартай ба ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.

  • Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил (1-16 давхар хүртэл), Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл)
  • Хатуу хучилттай болон хучилтгүй зам барих
  • Газар доорхи гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар сүлжээний угсралт
  • Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт
  • Ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн (барилгын өргүүр, манидцуляторт кран, сагстай өргөгч) угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТ, ТУРШИЛТ ТОХИРУУЛГА

alt text

Манай компани Эрчим хүч, уул уурхайн салбарт 10 гаруй жил амжилттай ажиллаж байна. Бид таны техникийн шаардлагын дагуу олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, баталгаатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ба захиалагчийн хүсэлтийн дагуу угсарч, суурилуулж өгнө.

  • Эрчим хүчний ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам, дэд станц
  • Уул уурхайн машин механизмын туршилт тохируулга
  • Үйлдвэрийн цахилгаан механик тоног төхөөрөмжүүд, халаалтын энгийн болон даралтат сав, зуух, шугам хоолойн засвар үйлчилгээ шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

БИДНИЙ ТУРШЛАГА

  • 2000 онд Эрхүү хотын Востсибэнергиуголь, Герман улсын SIEMENS зэрэг компаниудтай хамтран Уул уурхайн тээврийн тоног төхөөрөмж, экскаваторуудын засвар үйлчилгээ, нарийн хэмжүүр, автоматикийн угсралт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2000 – 2002 онд Монгол улсын Эрчим хүч, Уул уурхайн салбарын бүх тосон таслуурыг вакуум салгуураар сольж нийлүүлэн, угсарч суурилуулсан.
  • 2000 – 2004 онд шанагат болон алхагч экскаваторын угсралт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: ЭШ-25/90, ЭШ-20/90, ЭШ-15/90, ЭШ-13/50, ЭШ-10/70, ЭКГ-101, ЭКГ-81, ЭКГ-4Ю, ЭКГ-5А ба 1991 оноос хойш сэлбэггүйн улмаас ажиллахгүй зогсож байсан 200-60 өрмийн машин, ЭКГ шанагат экскаваторуудыг шинээр угсарсан. Комацү HD-325 дамптракийн мониторингийг цоо шинээр тохируулж, Талбулагийн нүүрсний уурхайн Э-2509 шанагат экскаваторын угсралт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2002 онд Багануур, Шивээ Овоогийн уурхайн хөгжүүлэх төслийн хүрээнд дэд станц, түлшний сав, нүүрс бэлтгэх төхөөрөмжүүд угсарч суурилуулсан.
  • 2005 онд Тосон-Алт ХХК-ийн захиалгаар өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам ба 35/6 кВт-ын дэд станц барьж байгуулсан.
  • 2006 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 100 кВтц хүчин чадалтай Салхин цахилгаан станцын угсралтын гол гүйцэтгэгчээр ажилласан.
  • 2009 онд Эрдэнэтийн Уурын турбин генераторын 6,3 кВт-ын хувиарлах байгууламжийн угсралт туршилт тохируулгын ажил хийж гүйцэтгэсэн.
  • 2010-2011 онд Бусайрус Централ Азиа ХХК-ийн Оюу толгой төсөлд нийлүүлж буй 2 ширхэг 495HR цахилгаан экскаваторын угсралтыг ажлын 108 хоногт хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан. Эдгээр цахилгаан экскаваторууд нь одоогоор Монголд хамгийн том экскаваторт тооцогдох ба 105 тонн ачаа ачих, 30-60m³ гүнд ухах, 10,05 өндөрт өргөх/овоолох, 18,4м өндөрт зүсэлт хийх, 1304тонн ачаалал даах хүчин чадалтай юм.
  • 2013 онд Багануурын нүүрсний уурхайн Засварын заалны гүүрэн краны удирдлага шинэчлэлт, угсралтын ажил.
  • 2013 онд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн Хүрэн нүүрс хатаах үйлдвэрийн хүлээн авах хэсэгт том хэмжээтэй, бүхэллэг нүүрсний бутлуур, тэжээгүүрийн хамт нийлүүлж, угсралтын ажил гүйцэтгэсэн.
  • 2013-2015 Монгол инженерүүдийн гараар анх удаа GP-5А цахилгаан экскаватор үйлдвэрлэсэн.

БИДНИЙ ЧАДАМЖ

Бид танд шаардлагатай цахилгаан ба механик тоног төхөөрөмжийг гадаадын улсын болон хувийн хэвшлийн үйлдвэрүүдээс захиалж нийлүүлж өгнө. Бид олон жилийн турш хамтран ажилласан найдвартай, баталгаатай, олон улсын чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түншүүдтэй бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалт, нийлүүлэлтийн дараах засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Манай компани нь дараах тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.

  • 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай шугам хоолой, ЦТП-ны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 40.0 кгх/см²-аас доош даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх №383/12 дугаарын тусгай зөвшөөрөл
  • Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт
  • Ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн угсралтын ажил, засвар техникийн үйлчилгээ

Компанийн үйлдвэр техникийн бааз нь:

  • 32 тн даацтай гүүрэн кранаар тоноглогдсон автосамосвал болон экскаватор угсрах байр
  • Металл боловсруулах цех
  • Сэлбэг, материалын, багаж хэрэгслийн агуулах
  • 100 хүний багтаамжтай ажилчдын түр орон сууц
  • Албан контор, хурлын танхим, ажилчидын цайны газар

НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

alt text

Манай хамт олон өөрсдийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн олон улсын туршлагатай түншүүдтэйгээ хамтран, нүүрс боловсруулах дараах үйлдвэрүүдийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулж, төслийн шаардлагын дагуу төслийн менежментийг явуулан төслийг хэрэгжүүлэх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх, туршилт тохируулга хийх, улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг түлхүүр хүлэлгэн өгөх нөхцөлөөр гүйцэтгэнэ. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу бүх төрлийн акт бүрдүүлж, техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • Нүүрс хийжүүлэх үйлдвэр
  • Хагас коксын үйлдвэр
  • Металлургийн коксын үйлдвэр
  • Хүрэн нүүрс хатаах үйлдвэр
  • Нүүрс угаан баяжуулах үйлдвэр
  • Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт

БИДНИЙ ТУРШЛАГА

Бидний амжилттай гүйцэтгэсэн төслүүд:

  • 2005 онд Нүүрсний хийн цахилгаан станцын төслийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцлөөр Эрчим хүчний төвтэй хамтарч хэрэгжүүлсэн.
  • 2006 онд энэ үйлдвэрийг Увс аймгийн Бөхмөрөн суманд шилжүүлэн барьсан.
  • 2007, 2008 онд Шарын Гол Энерго ХХК-ийн Утаагүй түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголт, худалдан авалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2009 онд Шивээ-Овоогийн уурхайд Хүрэн нүүрс хатаах үйлдвэр, урт конвейерын төслийн технологийн судалгаа хийж, сонгосон ба 2км урт конвейерын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2012 онд Өмнийн Говийн Элс компанийн 9.6 сая тонн/жилийн хүчин чадалтай нүүрс бэлтгэх үйлдвэрийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2014 онд Гранд Повер компани нь туршилт хийх, дадлагажих зорилгоор өөрийн хэрэгцээндээ, Нүүрсний хийн станц ашиглалтанд оруулан ажиллуулж байна.
  • 2015-2016 онд Гранд Повер компанийн Нүүрсний хийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний хийг үйлдвэрээс хэрэглэгч хүртэл 3,5км хийн шугам хоолой татаж, аж ахуйн нэгжийн халаалтын зуухыг хийгээр хангахаар ажиллаж байна.

МЕТАЛЛ ХИЙЦ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

alt text
  • Төрөл бүрийн металл хийцийн механик боловсруулалт хийх, зорох, шүдэт араа үйлдвэрлэл, плазман зүсэлт хийх
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангийн үйлдвэрлэл

БИДНИЙ ТУРШЛАГА

Одоогоор бид дараах металл хийцүүдийг үйлдвэрлээд байна.

  • Экскаваторын шанага
  • Экскаваторын металл хийцүүд
  • Дээврийн хучилтын хавтан үйлдвэрлэх 120 м урттай зам
  • Барилгын хана үйлдвэрлэх чичэргээт ширээ
  • Цонхны үйлдвэр, цайны газар, оффисын барилгын ган бүтээц
  • Нүүрсний хийн үйлдвэрийн ган бүтээц
  • Барилгын ус зайлуулах шугмын металл хийц
  • Дулааны шугмын сувгийн таг
  • Засвар үйлчилгээний тавцан
  • Гүүрэн краны замын металл хийц, хязгаарлагч
  • Ус цуглуулах сав
  • Барилгын материалын бункерын өндөржүүлэлт
  • Бага оврын чиргүүл
  • Орчин үеийн хөдөлгөөнт гэрлийн цамхаг

БИДНИЙ ЧАДАМЖ

Манай компанийн механик боловсруулалтын цех нь ОХУ, ХБНГУ-ын сүүлийн үеийн олон төрлийн ажиллагаатай том, жижиг оврын токарийн болон фрезерийн суурь машин, түүний дотор 1М63 төрлийн токарийн суурь машин, төмөр хуйлагч суурь машин, 6300 кН-ийн гидро шахуурга, төмөр хавтанг хайчлах болон хөрөөдөх суурь машинууд, гидро шахуурга, цахилгаан өргүүрээр тоноглогдсон бөгөөд бүх төрлийн хэмжээний металл хийцийг хүссэн захиалгаар зорох ба хүчний дамжлагын шүдэт араануудыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн уул уурхайн болон бусад бүх төрлийн техникийн эд ангиудыг засварлах, шаардлагатай эд ангиудыг шинээр хийх чадвартай.

Манай өндөр мэргэжлийн гагнуурчид 3-50 мм-ийн зузаантай төмөр хавтанг автомат плазман зүсэгчээр зүсэж, металл хийцүүдийг автомат гагнуурын аппаратаар болон хийн гагнуураар гагнах ажлыг дээд зэргийн чанартайгаар гүйцэтгэж байна.

ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

alt text
  • Нүүрс боловсруулах үйлдвэрийн урьдчилсан болон нарийвчилсан техник эдийн засгийн үнэлгээ, зураг төсөл
  • Төслийн бизнес төлөвлөгөө, технологийн болон тоног төхөөрөмжийн сонголт, худалдан авалт
  • Зах зээлийн судалгаа

Манай хамт олон өөрсдийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн нүүрс боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулж, төслийн шаардлагын дагуу төслийн менежментийг явуулан төслийг хэрэгжүүлэх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх, туршилт тохируулга хийх, улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр гүйцэтгэнэ. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу бүх төрлийн акт бүрдүүлж, техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Бид тухайн уурхайн ордын давуу тал, нүүрсний шинж чанар, нөөц дээр үндэслэж, нүүрсийг ашиглах хувилбаруудын харьцуулсан судалгааг зах зээлийн боломжтой уялдуулан судалж, танд бодитой бизнесийн шийдвэрийг гаргахад тусална. Мөн үйлдвэрийн барилгын зураг, тоног төхөөрөмжийн суурийн зураг, дулаан, халаалтын зураг төсөл хийж гүйцэтгэхээс гадна гадаад компаниудын хийж гүйцэтгэсэн барилгын зураг төслийг Монгол улсын зураг стандартад нийцүүлэн өөрчилж батлуулах ажлыг хийж гүйцэтгэдэг.

БИДНИЙ ТУРШЛАГА

Бидний амжилттай гүйцэтгэсэн төслүүд:

  • 2005 онд Нүүрсний хийн цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулж, төслийг Эрчим хүчний төвтэй хамтарч хэрэгжүүлсэн.
  • 2007, 2008 онд Шарын Гол Энерго, Хулдын нүүрс ХХК-ийн Утаагүй түлшний үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан.
  • 2008 онд Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд захиалгаар Сэргээгдэх эрчим хүчний стандарт боловсруулах ба нүүрс угаах технологийн харьцуулсан судалгаа хийсэн.
  • 2009 онд Шивээ-Овоогийн уурхайд Хүрэн нүүрс хатаах үйлдвэр, урт конвейерын төслийн ТЭЗҮ боловсруулсан.
  • 2009 онд МАК ХХК-д жилд 75,000 тонн хүчин чадалтай Хагас коксын үйлдвэр барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
  • 2011 онд АНУ-ын КБР, БНХАУ-ыг Вухааны Институттэй хамтран Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулав.
  • 2011 онд Саусгоби сэндс ХХКомпанийн 9.6 сая тонн/жилийн хүчин чадалтай нүүрс бэлтгэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, барилгын иж бүрэн төслийг орчуулж, Монгол улсын зураг төслийн стандартад нийцүүлэн Улсын экспертизээр баталгаажуулсан.
  • 2013 онд Автрали, АНУ-ын Аусенко-Таггарт компаниудтай хамтран Эрдэнэс Таван Толгой компанийн коксжих нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж болон нарийвчилсан судалгаа хийсэн.
  • 2013 онд Багануурын уурхайн жилд 1 сая тонны хүчин чадалтай нүүрсийг угаан баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан.
  • 2015 онд сайн чанарын коксжих нүүрсийг угаан баяжуулах хамгийн сүүлийн үеийн технологи эзэмшдэг БНХАУ-ын Таншан Гуохуа Технологи компанитай хамтран Таван Толгой ХКомпанийн коксжих нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан.

БИДНИЙ ЧАДАМЖ

Таны бизнесийн санаа ашигтай, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө чинь бодитой гэдгийг нотлох техник эдийн засгийн үндэслэл танд маш чухал юм. Сайн боловсруулсан бизнес төлөвлөгөө нь бизнесын амжилтын гол түлхүүр юм гэдэгт бид итгэдэг. Бид БНХАУ, Герман улсын итгэмжлэгдсэн лабораторид түүхий эдийн шинж чанарыг шинжлүүлэн, үйлдвэрлэлийн туршилт явуулж, найдвартай бодит мэдээлэл ашиглан ТЭЗҮ боловсруулна. Мөн төрөл бүрийн бүтээгдэхүүний Монгол улсын зах зээлийн судалгааг анхдагч болон хоёрдогч мэдээлэл дээр үндэслэн явуулна.

Манай компани нь дараах оюуны өмчийн патентуудыг эзэмшдэг.

  • Нүүрсний хийн цахилгаан станц
  • Нүүрснээс нийлмэл хий үйлдвэрлэх
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл хосолсон утаагүй түлшний үйлдвэр
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийг нүүрсний нийлмэл хийгээр ажиллуулах нь
  • Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх
  • Хосолсон ажиллагаатай цахилгаан станц
worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.