АЖЛЫН БАЙР

АЖЛЫН БАЙР

Манай компани өнөөдрийг хүртэл дэд бүтэц уул уурхайн бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Энэ нь манай бүтээлч баг хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим юм.

Байгууллага амжилттай ажиллаж, хөгжин дэвжих үндэс нь чадварлаг хүний нөөц, инженер, техникийн ажилтнууд байдаг. Иймээс бид ажилтнуудаа хөгжүүлэх, ажил бүтээлийг бодитой үнэлж хөхүүлэн дэмжих бодлого барин ажиллаж байна.

Шинийг санаачлагч, бүтээлч хэн бүхэн өөрийгөө нээж амжилтад хүрэх боломж манай компанид бүрэн нээлттэй бөгөөд бид таныг дэмжин ажиллахдаа баяртай байх болно. Таны мэдлэг, бидний туршлага хослон ажиллахад бизнесийн өндөр амжилтад хамтдаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс бид мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэг чадвараа олон улсын түвшинд хөгжүүлэх хүсэлтэй инженер техникийн ажилчид, судалгааны мэргэжилтнүүдийг доорх хаягаар товч танилцуулгаа өгөхийг урьж байна.

worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.